Цэнхэр сарнай-н танилцуулга

[ холбогдоогүй ]
Нэр:
Хүйс: Эмэгтэй
Байрлал: Монгол

Бичсэн нийтлэлүүд: 1 Нийтлэл
Бичсэн сэтгэгдлүүд: 0 сэтгэгдэл
Бүртгүүлсэн: 2025-04-18

Heart-н блогууд:

Тунгалаг гуниг
Хэдэн өдрийн турш нэг л хүн бодол оюунаас минь үл гарна.Тэр бол миний анхны хайр, "Хайртай" гэж хэлж чадаагүй, өөрийгөө ойлгуулж амжаагүй арван зургаахан насны минь ариуханаас ариун,гэгээнээс гэгээн хайрын минь эзэн билээ. Тэр минь хүмүүний ертенцеес халин оджээ. Цээж хөндүүрхэн, гуниг харуусал дүүрэн эдгээр өдрүүдэд түүнтэй өнгөрүүлсэн тэртээх хорин хоёр жилийн өмнөх дурсамж бүхнээ нэхэн санаж, догдолж, гуниглаж харуусаж сууна даа.\\r\\n\\r\\nТэр минь наймдугаар ангид ордог жил манай ангид хотоос шилжин ирж билээ. Авьяаслаг сэргэлэн хотын ганган хөвгүүн манай сургуулийн жинхэнэ "Од" болж гялалзаж байлаа. Олон олон охиудууд дурлаад л. Тэр минь хөдөөний годгорхон бор охин намайг тоож, бид албан ёсоор үерхээгүй ч албан бусаар бараг үерхэж байлаа. Бидний гэр нэг зүгт байдаг байсан. Хичээл тараад үргэлж хамтдаа харина. Харих замдаа нууц, нандин бүхнээ ярилцаад алхдаг байсан үе минь саяхан мэт санагдаж байна. Одоо ч бидний хамтдаа алхдаг байсан жим бүдэгрээгүй л байгаа. Наймдугаар анги төгсөөд хонхны баяраа хийж, орой нь баярын үдэшлэгээс гэрт минь хүргэж өгөөд албан ёсоор найз охин минь болооч хэмээн гуйж хүзүүн дээр минь зөөлөн үнссэнийг би хэзээ ч мартаагүй ээ. Би гэж ичимхий бүрэг нь дэндсэн амьтан ичсэндээ “Үгүй” гэж хэлээд гэрлүүгээ гүйн орж билээ. Шөнөжин догдлоод нойргүй, бас үгүй гэж хэлсэндээ харамсаад уйлж хонож билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байсныг мэдээгүй ээ. Намайг зөвшөөрөөгүй шаралхсан уу яасан ямартай ч нээх удалгүй тэр минь нөгөө ангийн охинтой үерхэж, би ч түүндээ гомдож, бид дахиж бие биенрүүгээ нэг ч хараагүй, харилцаагүй, ингэж явсаар сургуулиа төгсөж салан одоцгоосон.\\r\\nЯгаан хоёр давхар сургуулийн арын хаалганы кордиорын ханан дээр томоос томоор Б........+Б..... гэж түүний бичсэн нь одоо ч нүдэнд тодхон харагдаж байна. Ийм эрт буцахыг нь мэдсэн бол ганцхан удаа утас цохихгүй яаав даа, түүндээ чин сэтгэлээ нээж, үгийн сайхнаар аж амьралыг нь ерөөх байсан юм гэсэн харуусал цээжин дотор тороод, хөндүүрлээд...\\r\\n\\r\\nМиний сэтгэл зүрхэнд тэр минь тэртээх хорин хоёр жилийн өмнөх дуулдаг, бүжиглэдэг, сагс тоглодог, бүүр барилдчихдаг шавилхан хөвгүүн хэвээрээ байсаар. Хойшид энэ дүрээрээ зүрхний минь буланд гэгээн гуниг болон орших бизээ.\\r\\nТэр минь авьяслаг сэргэлэнгээс гадна, зоримог өөртөө итгэлтэй, бас их зөөлөн хүү байсан. Охин дүүдээ амьнаасаа ч илүү хайртай. Тиймээс тэр минь сайн хань, хоёр хөөрхөн хүүхдүүдээ сайн аав байсан нь лавтай. Түүндээ хүсэх сайн сайхан бүхнийг гэр бүл хань ижил үрсэд нь ерөөгөөд ТУНГАЛАГ ГУНИГ-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР бичсэн бичвэрээ энд хүрээд жаргааяаа.\\r\\n\\r\\n2025.04.18 Монгол орны хаа нэгтэйгээс.